"Манчестер Юнайтед" Дембелегийн төлөө "Лион"-д 35 саяыг санал болгожээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-24

Францын "Лион" клубын довтлогч Мусса Дембеле "Манчестер Юнайтед" клубт ирж, замналаа үргэлжлүүлж магадгүй байна. Goal.com мэдээлж байгаагаар бол "Улаан чөтгөрүүд"-ийн удирдлагууд түүний төлөө "Лион"-д 40 сая евро буюу 35 сая паунд санал болгосон аж. 

Дембеле "Лион"-тай 2021 оны зун хүртэл гэрээтэй. Энэ улиралд тэрбээр Францын лигт 32 тоглолтод 15 гоол оруулаад байгаа юм. Түүнийг "Арсенал" болон "Атлетико Мадрид" клубүүд сонирхож байна.