3х3 сагсанбөмбөгийн Nations League тэмцээн өнөөдөр эхэллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-31

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны FIBA 3x3 төрийн гурван том тэмцээн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдрөөс 9-ний өдрийн хооронд болно.  Эхний тэмцээн өнөөдөр эхэлж байгаа юм.  Өнөө, маргааш хоёр өдөр үргэлжлэх   FIBA U23 Nations League тэмцээнд 6 орны U23 хүртэлх насны шилдэг тоглогчид өрсөлдөж байна. 

Тэгвэл сагсан бөмбөгийн ДАШТ анх удаа манай улсад болох гэж байна. Тодруулбал,  FIBA 3x3 U18 насны ДАШТ энэ сарын  03-07-ны хооронд таван өдрийн турш үргэжлэх юм. Дэлхийн аваргад 40 орны баг тамирчид өрсөлдөнө. 

Түүнээс гадна, ФИБА 3х3 Улаанбаатар Дэлхийн гранпри тэмцээн 3 дахь жилдээ болох гэж байна.  Жил бүр зохиогддог Улаанбаатар Дэлхийн гранпри тэмцээн энэ сарын 08-09-нд амралтын өдрүүдээр Улаанбаатар хотын төв талбайд болно. Тус тэмцээнд шилдгийн шилдэг 16 баг өрсөлдөх юм.

Ийнхүү Монгол улсын нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд дэлхийн шилдэг сагсан бөмбөгчид 9 хоногийн турш чуулж, 3х3 төрлийн гайхамшигийг мэдрүүлж, гал гарсан гайхалтай өрсөлдөөнийг та бидэнд толилуулах нь ээ.