“Ливерпүүл”-ийн аваргын парадад 750 мянган хүн оролцжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-02

Аваргуудын лигийн финалд “Ливерпүүл” клуб “Тоттенхэм”-тэй тулж, 2:0-ээр буулгаж авсан билээ. Ингэснээр Аваргуудын лигт 6 дахь удаагаа түрүүлж байгаа юм. Тэгвэл Европын хамгийн нэр хүндтэй тэмцээнд түрүүлсэн “Улаанууд” аваргын парадаа хийжээ.

Тэд багийнхаа автобустай Ливерпүүл хотын төвөөр явж, хөгжөөн дэмжигчидтэйгээ баяраа хуваалцжээ. Энэхүү парадад  “Ливерпүүл”-ийн 750 мянган хөгжөөн дэмжигч оролцож, баяраа тэмдэглэсэн байна.