Монголын эрэгтэй баг хоёр хожлоо

Б.ГАНЗОРИГ
2019-06-04

FIBA3x3 U18 Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний хоёр өдрийн тоглолтууд өчигдөр өндөрлөлөө. Монголын эрэгтэй баг С хэсэгт Латви, АНУ, Беларус, Гүржийн багуудтай орсон. Тэд өчигдөр эхний тоглолтондоо хүчирхэг Латвийн багийг 20-15 харьцаатай хожсон билээ. Улмаар хоёр дахь тоглолтондоо Беларусь улсыг 21-15 харьцаагаар хожиж хэсгийг АНУ-ын дараагаар бичигдэж байна. 

Тэдний дараагийн тоглолт маргааш буюу энэ сарын 6-нд Гүржийн багтай 18:30 цагт тоглох бол АНУ-ын багтай 20:30 цагт тоглоно.