Буффон “ПСЖ”-гээс явлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-05

Францын “ПСЖ” клубын хаалгач Жанлуижи Буффон багаасаа явж байгаа ажээ. “ПСЖ” клубын албан ёсны твиттер хуудсанд “Талбай дээрх жентельмэн, багийн том хэсэг. Ирээдүйд нь хамгийн сайн сайхныг хүсье. Баяртай, бүх зүйлд чинь баярлалаа” хэмээн жиргэсэн байна.

“ПСЖ” түүнийг гэрээг сунгахгүйгээр шийдэж, ийн явуулж байна. Энэ жил 41 настай хаалгач 2018 онд “Ювентус”-ээс чөлөөт агентын хувиар Парисын багт ирж байсан билээ. Тэрбээр анх ирэхдээ 1+1 жилийн гэрээ байгуулж байсан. Гэвч дахин нэг улирал тоглолгүй, ийн багаасаа явлаа.  Буффон энэ улиралд Лиг 1-ийн 17 тоглолтод оролцож, аварга болж, цом өргөсөн билээ.