Торонто Репторс цувралыг 2-1 болголоо

Б.ГАНЗОРИГ
2019-06-05

NBA-ын плэйоффын аваргын төлөөх цувралд Торонто Репторс болон Голдэн Стэйт Уорриорс багууд үлдээд байгаа билээ. Цувралын гурав дахь тоглолт Голдэн Стэйт Уорриорс багийн талбайд шилжсэн бөгөөд өмнөх хоёр тоглолт Торонто Репторс багийн талбайд болж хоёр баг 1-1 болсон байсан билээ. Аваргуудаас өнөөдрийн тоглолтод Клэй Томпмон, Кэвин Дурант, Лүүни нар гэмтэлтэй улмаас тоглоогүй юм. 

Тус тоглолтод Стифэн Көрри 47 оноо, 8 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн ч Уорриорс 123-109 харьцаагаар хожигдлоо. Улмаар цуврал 2-1 болж аваргууд цувралд хоцорч эхэллээ. Цувралын дараагийн тоглолт Уорриорс талбайд болох бөгөөд энэ сарын 8-ны өглөөний 09:00 цагт болно.

Харин эсрэг багаас Кавай Леонард 30 оноо, 7 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кайл Ловри 23 оноо, 9 дамжуулалт, Сиакам, Грин нар 18 оноо, Марк Газол 17 оноог тус тус авчээ.