Нидерландын шигшээ баг Португалтай цом булаалдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-06

Европын Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Үндэстнүүдийн цом”-ын тэмцээний хагас шигшээ шатны үлдсэн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Недерландын шигшээ баг Англитай тулсан энэхүү тоглолтод “Улбар шарууд” өрсөлдөгчөө 3:1-ээр хожлоо.

Ингэснээр финалд Португалтай хүч үзэхээр болж байна. Тоглолтын 32 дахь минутад Маркус Рэшфорд торгуулийн цохилтоос тооны харьцааг нээсэн. Харин Маттейс де Лигт 73 дахь минутад тэнцүүлсэн. Ийнхүү үндсэн цагт хоёр баг 1:1-ээр тэнцсэн юм. Тэгвэл нэмэлт 30 минутад Недерланд илүүрхэж, хоёр гоол оруулсан. 97 дахь минутад Уокер өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан бол 114 дэх минутад Промес гүйцээжээ.