Монголын шигшээ Азиас ганцаараа шигшээ 8-д үлдлээ

Б.ГАНЗОРИГ
2019-06-06

FIBA3x3 U18 Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд өчигдөр дууслаа. Манай улс анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд Монголын эрэгтэй баг С хэсэгт Латви, АНУ, Беларус, Гүржийн багуудтай орж 3 хожил, нэг хожигдолтойгоор хэсэгтээ хоёрт орж шилдэг найман багийн нэг боллоо. Өчигдөр Гүрж болон АНУ багуудтай тоглосон бөгөөд Гүржийг 21-19 харьцаагаар хожсон бол хэсгийн сүүлийн тоглолтоо АНУ-ын багтай хийж 10-21 харьцаагаар ялагдал хүлээлээ.

Өнөөдөр манай баг Туркийн багтай тоглоно. Мөн шилдэг 8-д Aзи тивээс ганц баг Монгол, Америк тивээс АНУ, Аргенина, Европоос Украйн, Турк, ОХУ, Итали, Румийн багууд тодроод байгаа билээ.