“Манчестер Сити” Кулибалигийн төлөө 95 сая евро санал болгоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-19

Английн аварга “Манчестер Сити” клуб Италийн “Наполи” багт хүчин зүтгэж буй хамгаалагч Калида Кулибалийг сонирхож эхэлжээ. La Gazzetta dello Sport-ын мэдээлж байгаагаар Манчестер хотын баг энэ жил 25 настай хамгаалагчийн төлөө 95 сая евро санал болгоход бэлэн байгаа аж.

Энэ улирал дуусгаад “Сити”-гийн төвийн хамгаалагч, багийн ахлагч Компани зодог тайлсан. Түүний орон зайг нөхөхөөр ийн Кулибалиг сонирхож эхэлсэн байна. Кулибали өнгөрсөн улиралд Италийн аваргад 35 тоглолтод оролцож, 2 гоол оруулж, 2 гоолын дамжуулалт өгчээ.