Японы Токио хотноо энэ жилийн жүдо бөхийн ДАШТ болох билээ. Тэгвэл өчигдөр Монголын жүдо бөхийн холбооноос ДАШТ-д оролцох жүдочдын нэрийг зарлажээ. Эрэгтэй багийн хувьд сонирхолтой өөрчлөлт гараагүй. 60 кг-д туршлагатай мастер Д.Амартүвшин оролцохоор боллоо. Тэрбээр ДАШТ-ий мөнгөн медальтай.
Тэгвэл эрэгтэй 73, +100 кг-д хоёр бөх давхарлаж байгаа юм. +100-д Н.Түвшинбаяр аварга оролцох аж. Эмэгтэйчүүдийн тухайд дэлхийн аварга Д.Сумъяа энэ удаагийн ДАШТ-ийг өнжихөөр болжээ. Түүнийг орлох ёстой Л.Энхрийлэн ч бас дэлхийн аваргад оролцохгүй юм байна. Тиймээс 57 кг-ын жинд Л.Энх-Отгон барилдахаар болжээ.
Эмэгтэйчүүдийн тухайд 48, 52, 63-т хоёр бөх давхарлаж байгаа аж. +78-д бөх барилдахгүй. Харин 70 кг-д улсын аваргад түрүүлсэн, медаль хүртсэн тамирчдыг биш Ц.Энхчимэг гэдэг жүдочийг явуулахаар болсон нь нэлээд хэл ам таталж байгаа юм.
ДАШТ-д оролцох жүдочид
Эмэгтэй
-48 М. Уранцэцэг, Г. Наранцэцэг
-52 Б. Хорлоодой Л.Сосорбарам
-57 Энх-Отгон
-63 Б. Ганхайч, Б.Мөнгөнчимэг
-70 Ц.Энхчимэг
-78 О.Мөнхцэцэг
Эрэгтэй
-60 Д.Амартүвшин
-66 Ё. Басхүү
-73 Г. Одбаяр, Ц. Цогтбаатар
-81 О. Ууганбаатар
-90 Г. Алтанбагана
-100 Л. Отгонбаатар
+100 Н. Түвшинбаяр, Ө. Дүүрэнбаяр