Робби Уильямс Хөлбөмбөгийн ДАШТ-ийг нээнэ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-12

ОХУ-ын нийслэл Москва хотноо энэ сарын 14-нд алдарт Лужник цэнгэлдэх хүрээлэнд Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлт болох билээ.

Тэгвэл тус нээлтийн ёслолд Их Британийн поп дуучин Робби Уильямс ая дуугаа өргөхөөр болжээ.

“Take That” хамтлагт харьяалагдаж байсан тэрбээр  ОХУ-ын алдарт сапрон дуучин Айда Гарифуллинатай хамт  Лужник цэнгэлдэх хүрээлэнд болох хамгийн анхны тоглолт буюу ОХУ-Саудын Арабын тоглолтын яг өмнө уран бүтээлээ хүргэх юм байна.

Түүнчлэн, Бразилын шигшээ багийн довтлогч асан Роналдо нээлтийн ёслолд оролцох гэнэ.