Б.Тэргэл “Шилдэг шинэ жүжигчин” шагнал хүртжээ

O.Admin
2024-03-11

17 дахь удаагийн Азийн кино наадамд Монгол Улсыг төлөөлөн өрсөлдсөн “Сэр сэр салхи” киноны гол дүрийн жүжигчин Б.Тэргэл “Шилдэг шинэ жүжигчин” шагнал хүртжээ.

Тэрбээр өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр болсон тус наадамд өөрийн шагнал хүртсэн төрөлдөө Тайланд, Хонконг, Хятад, Япон улсын жүжигчидтэй өрсөлдсөн байна.

"Сэр сэр салхи" (City of Wind) кино нь Монгол, Франц, Португал, Голланд, Германы хамтын уран бүтээл юм. Киноны найруулагч П.Лхагвадулам мөн "Шилдэг шинэ найруулагч" төрөлд нэр дэвшин, бусад орны найруулагчидтай өрсөлджээ.