ОСКАР-2024: “Оппенхаймер” долоо, “Poor things” дөрвөн шагнал хүртлээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-03-11

Америкийн кино академийн 96 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотноо болж өндөрлөлөө. Энэ жилийн наадмын хувьд найруулагч Кристофер Ноланы "Оппенхаймер" кино 13 төрөлд нэр дэвшсэнээс долоод нь шалгарч, энэ удаагийн Оскарын шилдгийн шагналыг “хамлаа”.

Тодруулбал, “шилдэг кино”, шилдэг найруулагч, шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин /Киллиан Мөрфи/, шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин /Роберт Дауни Жр./ шилдэг хөгжмийн зохиол, шилдэг зураг авалт, шилдэг эвлүүлэг гэсэн төрлүүдэд тус тус шагнал хүртлээ. 

Oscar 2024: Complete list of winners; Oppenheimer dominates with Best  Picture; Christopher Nolan, Cillian Murphy win | Mint

Эмма Стоун “Poor things” киноныхоо дүрээр “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр тодров. Энэ нь түүний хоёр дахь Оскар юм. Түүнчлэн, “Poor things” кино шилдэг нүүр будалт болон үс засалт, Шилдэг зураач,  Шилдэг хувцас дизайн төрөлд тус тус тэргүүллээ.

Oscars 2024 winners list: Oppenheimer wins seven including Best Picture,  Emma Stone win Best Actress for Poor Things, and Barbie scores sole award -  ABC News

Бусад төрлийн тухайд:

Шилдэг туслах эмэгтэй дүр - жүжигчин Дэ'Вайн Джой Рэндольф "The Holdovers"

Шилдэг богино хэмжээний анимейшн- "War is over"

Шилдэг анимейшн- "The Boy and the Heron"

Шилдэг эх зохиол- "Anatomy of Fall"

Шилдэг сэдэвлэсэн зохиол- "American Fiction"

Олон улсын кино- "The Zone of Interest"

Шилдэг киноны дуу - Билли Айлиш болон Финнеас О’Коннелл "What Was I Made For"