Зоё Салдана Алдрын гудамжинд одтой болов

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-07

2009 онд дэлгэцнээ гарсан “Аватар” киноны гол дүрийг бүтээсэн Зоё Салдана Холливудын алдрын гудамжинд өөрийн нэр бүхий одтой болжээ.

Тус ёслолын үеэр жүжигчин бүсгүй кинонд хамтарч ажилласан баг, гэр бүл, найз нөхөддөө талархаж буйгаа илэрхийлэн нулимс дуслуулсан байна. Улмаар хамгийн сүүлд нь “Нөхөртөө талархал илэрхийлмээр байна. Чи бол миний бүх зүйл шүү” гэж хэлжээ.

Холливудын алдрын гудамж нь жуулчдын очих дуртай газрын нэг бөгөөд тэнд Холливудад амжилт гаргасан уран бүтээлчдийн нэр бүхий одыг сийлсэн байдаг юм.