Дуэн Жонсон баримлынхаа өнгийг өөрчлүүлэхийг хүсчээ

O.Admin
2023-10-24

Холливудын жүжигчин Дуэн Жонсоны лааны тосон баримал Парисын Гревин музейд өнгөрсөн долоо хоногт байршжээ. Гэвч, түүний баримлыг бүтээсэн уран бүтээлч арьсны өнгийг цагаанаар хийсэн нь олон нийтийн сүлжээнд шүүмжлэлд өртсөн байна.

Үүний улмаас жүжигчин уг газартай холбогдож, арьсны өнгийг нь өөрчлүүлэх хүсэлт гаргахаа мэдэгджээ.

Рок буюу Дуэн Жонсон АНУ-ын Калифорни мужид төрсөн бөгөөд эцэг нь африк гаралтай, эх нь Номхон далайн Самоа арлаас гаралтай юм. Түүний аав Уэйд Даглас Боулз бас “Роки Жонсон” нэрээр алдаршсан мэргэжлийн бөх байжээ.

Dwayne The Rock Johnson pictured at a film premier. Johnson, a mixed race man in his 50s, has a shaved head and wears a black T-shirt which is tight over his muscly arms. He wears grey trousers and a diamond necklace. He has both arms outstretched as he smiles at the camera.