Жүжигчин Мэттью Перри 54 насандаа таалал төгсжээ

O.Admin
2023-10-29

"Найзууд" телевизийн олон ангит цувралын Чандлерын дүрээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Мэттью Перри аравдугаар сарын 28-ны өдөр 54 насандаа таалал төгслөө.

Тэрээр Лос Анжелес дахь гэрийнхээ жаккузид живсэн байдалтай олджээ. Түүний үхлийн шалтгаан тодорхойгүй болоогүй байна. Ямартай ч түүний ойр орчмоос хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисны ул мөр олдоогүй гэж People эх сурвалж мэдээллээ.