Хятад “Black pink”-ийн Лисагийн Вэйбо хаягийг хаажээ

O.Admin
2023-11-03

Солонгосын алдарт к-поп “Black pink” хамтлагийн гишүүн Лисагийн Хятадын нийгмийн сүлжээний Вэйбо хаягийг хаажээ.

Лиса Парист Grazy Horse-д үзүүлбэрээ үзүүлсэн нь дэлхий даяар шуугиан тариад байгаа юм. Гэвч энэ нь Хятадын урлагийн холбооны “садар самуун, ил задгай агуулга бүхий үйл ажиллагааг сурталчлах, оролцохыг хориглоно” гэх дүрэмтэй харшилсанаар түүний бичлэгийг устгах болсон.

Вэйбо олон нийтийн журам зөрчсөн гэх шалтгаанаар түүний хаягийг хаажээ. Гэхдээ “Black pink” хамтлагийн бусад гишүүдийн хаяг хэвээр байгаа гэнэ.

Blackpink's Lisa, Angelababy Banned on Weibo After Crazy Horse Paris Show -  Bloomberg