Улаанбаатар амьтны хүрээлэн үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоолоо

O.Admin
2023-12-13

Улсын хэмжээнд хамгийн олон амьтантай, хүүхдийн танин мэдэхүй, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх газрын нэг байсан Улаанбаатар амьтны хүрээлэн өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 13-наас үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоож байгаагаа мэдэгдлээ.

Анх тус амьтны хүрээлэнд хүүхэд насны мөрөөдлөө биелүүлэх зорилго өвөртөлсөн хэсэг залуус нэгдэн 2017 онд байгуулж, шинэ оны босгон дээр үүд хаалгаа нээж байсан юм. 

Ulaanbaatar ZOO and Aquarium - Улаанбаатар амьтны хүрээлэн” энэ талаар албан ёсны хуудастаа “Цар тахлаас хойш бид байнга шахуу орлогоосоо давсан зардалтай маш олон сар явсны эцэст байрны түрээс, ашиглалтын зардал болон ажилтан албан хаагчдынхаа цалинг тавих ямар ч боломжгүй болсон тул үйл ажиллагаагаа долоо дахь жилийн босгон дээрээ бүр мөсөн зогсоож буй мэдээг дуулгаж байгаадаа үнэхээр харамсалтай байна” гэсэн байна.