Сурагчдын видео бүтээх уралдаан зарлажээ

O.Admin
2024-01-11

ХНХЯ, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн ажлын алба, Монголын Хүүхдийн зөвлөл, МҮОНРТ хамтран Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургуулийн 7-12 дугаар ангийн сурагчдын амралтыг тохиолдуулан чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, үр бүтээлтэй амралтын

хэв маягийг сурталчилж цахим орчинд эерэг хандлага түгээх зорилгоор “Миний амралтын рийл” сурагчдын видео бүтээх уралдааны зарлажээ. Уралдаанд ЕБС-ийн 7-12-р ангийн сурагчид оролцох боломжтой бөгөөд энэ сарын 13-ны Бямба гарагт МҮОНРТ-р 12:20 цагт нэвтрүүлэг цацагдана.

Тавигдах шаардлага:

  • Зохион байгуулалтын багаас өгсөн тухайн долоо хоногийн сэдвийн хүрээнд reel бэлтгэсэн байх;
  • Эерэг хандлагыг түгээсэн агуулгатай байх;
  • Тухайн бэлтгэсэн reel хоёр минутаас хэтрэхгүй байх;
  • Чанарын шаардлага хангасан HD нягтаршилтай байх;
  • Оролцогч тухайн reel-ийг долоо хоногийн хугацаанд өөрийн фэйсбүүк хаягт нийтлэх бөгөөд #Миний_амралтын_reel”, “#MNB” болон тухайн долоо хоногийн сэдвийг хаштаг болгон ашиглах мөн “Michidmaa Michka” фейсбүүк хаягийг меншион хийж нийтэлсэн байх;
  • Хаштаг ашиглан фейсбүүкт нийтэлсэн reel-ийг сошиал хандалтаар нь /лайк нэг оноо, шэйр 0,5 оноо/ дүгнэж шалгаруулна.

Шалгаруулах хугацаа:

2023 оны нэгдүгээр сарын 08-аас 12-ны пүрэв гарагийн 18:00 цаг хүртэл хамгийн өндөр хандалт авсан рийлийг шалгаруулна. 

Mungkin gambar 1 orang dan teks

Шалгарсан хүүхдийг Найрамдал олон улсын хүүхдийн зуслангийн “Happy winter” өвлийн ээлжинд амрах эрхийн бичгээр шагнах юм байна.