ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН
Монгол Улсын нийт хүн ам
2020-03-11
Хятад улсад 17 нас баралт шинээр бүртгэгдээд байна. БНСУ-д 131 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Нийт 180 орчим мянган хүнд лабораторийн шинжилгээ хийсэн аж. ДЭМБ-аас цар тахлын эрсдэл бодит аюул болж байгааг анхааруулж байна. Манай улс нэг, хоёрдугаар шатны арга хэмжээг цаг алдалгүй, үр дүнтэй авч хэрэ
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ, “АНУ-д коронавирусийн өвчлөл өндөр тархалттай байна. Япон улсад 59 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр тус улсад өвчлөл гарснаас хойших хамгийн өндөр тохиолдол боллоо. Өнөөдөр
Гуравдугаар сарын 6-ны өдөр ДЭМБ-ын ажилтнуудтай албан уулзалт хийсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын шинэ коронавирус илрүүлэх шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарчээ. УИХ-ын даргыг өчигдөр тусгаарлаж, шинжилгээ авсан байна. ДЭМБ-ын төлөөлөл манай улсад ажилласан бөгөөд тэд шинэ коронавирусийн халд
Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн талаар танилцууллаа. Нөөцийн махны хувьд 13000 орчим тонн махыг бэлтгээд, бүгдийг хөрөөдөж, савлах ажлыг хийж байгаа аж. Нөөцийн махыг гуравдугаар сарын 9-нөөс зарж эхлэх ёстой байсан. Гэтэл мах савлах уут савны асуудлаас болж, өнөөдөр 15 цагаас
Шинэ коронавирусийн халдвартай болох нь эхний шинжилгээгээр тогтоогдсон Франц улсын иргэнийг Улаанбаатарт өнөөдөр өглөө авчирсан талаар мэдээллээ. Түүнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилгээг эхлүүлээд байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. Тэрбээр
Францын иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн Оюутолгой компанийн хоёр ажилтан халуурах шинж тэмдэг илэрсэн тул тэднийг тусгаарлан, шинжилгээ аваад байгаа аж. Энэ талаар Өмнөговь аймгийн онцгой комиссоос мэдээлэхдээ “Одоогоор Оюутолгойн кемпид хөл хорио тогтоогоогүй. Францын иргэнтэй хамт
Өнөөдөр баруун, болон төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурахыг УЦУОШГ-аас анхаарууллаа.Улмаар Өвөрхангай Баянхонгорын залгаа нутгаар ахиухан хэмжээний цас орохыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны гуравдугаар с
“СOVID-19” буюу шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан Франц улсын иргэн энэ сарын 2-ны өдөр “Аэрофлот”-ын онгоцоор манай улсад ирсэн билээ. Тэрбээр Улаанбаатарт байх үедээ зочид буудалд байрлахын зэрэгцээ хэд хэдэн газраар үйлчүүлсэн нь тогтоогдоод байгаа юм.
2020-03-10
Шинэ коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс дахин хуралдлаа. Хурлаас Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хоёр талын нислэгийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний 12.00 цагаас 2020 оны 03 дугаар сарын
Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр дараах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өглөөний 07:00 цаг хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Эдгээр үйлчилгээний газруудад үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдлийг НМХГ-ын улсын /ахлах/ байцаагчид хүргүүлж эхэллээ. Ү