Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ, “АНУ-д коронавирусийн өвчлөл өндөр тархалттай байна. Япон улсад 59 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр тус улсад өвчлөл гарснаас хойших хамгийн өндөр тохиолдол боллоо. Өнөөдөр өглөө ДЭМБ шуурхай хуралдаж вирусийн тархалт цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй байгааг мэдэгджсэн.
Өнөөдрийн нөхцөл байдалд нэгнээ ялгаварлан гадуурхахгүй байх нь хамгийн чухал болохыг ДЭМБ-ын зүгээс онцолжээ. Эрүүл мэндийн яамны 119 дугаар 24 цагаар ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 900 гаруй дуудлага ирсэн байна. Үүнээс 300 гаруй нь хуурамч, тоглосон дуудлага байсан. 24 цагаар эрүүл мэндийн ажилчид ээлжлэн ажиллаж байгаа энэ үед ард иргэд хуурамч дуудлага үүсгэж, ажилд саад болохгүй байхыг хүсэж байна” гэдгийг онцоллоо.