ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Францын иргэнтэй хамт ирсэн халуурах шинж тэмдэгтэй хоёр иргэнийг тусгаарлажээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-11

Францын иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн Оюутолгой компанийн хоёр ажилтан халуурах шинж тэмдэг илэрсэн тул тэднийг тусгаарлан, шинжилгээ аваад байгаа аж.

Энэ талаар Өмнөговь аймгийн онцгой комиссоос мэдээлэхдээ “Одоогоор Оюутолгойн кемпид хөл хорио тогтоогоогүй. Францын иргэнтэй хамт нэг нислэгээр ирсэн хоёр ажилтан халуурсан тул тусгаарлан сорьц аваад байна. Ханбогд сумаас Оюутолгойн ажилчид кемп рүүгээ хэвийн нэвтэрч байна гэсэн юм. Оюутолгой компанийн зүгээс өчигдөр Улаанбаатар-Ханбогд чиглэлийн хоёр нислэгийг Өмнөговь аймгийн онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу цуцалсан байна.