ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Франц улсын иргэнийг хотод авчирлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-11

Шинэ коронавирусийн халдвартай болох нь эхний шинжилгээгээр тогтоогдсон Франц улсын иргэнийг Улаанбаатарт өнөөдөр өглөө авчирсан талаар мэдээллээ. Түүнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилгээг эхлүүлээд байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ, "57 настай Франц иргэнийг тангараг өргөсөн эмч нар эрүүл болгохын төлөө бүх зүйлээ зориулж байна. ХӨСҮТ-д түүнийг авчран эмчилж байгаа бөгөөд түүнд гадаадад буй Монголын 150 мянган иргэнээс өөрцгүй хандахыг Засгийн газрын зүгээс уриалж байна" гэдгийг онцоллоо.