“СOVID-19” буюу шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан Франц улсын иргэн энэ сарын 2-ны өдөр “Аэрофлот”-ын онгоцоор манай улсад ирсэн билээ. Тэрбээр Улаанбаатарт байх үедээ зочид буудалд байрлахын зэрэгцээ хэд хэдэн газраар үйлчүүлсэн нь тогтоогдоод байгаа юм. Тухайлбал, “Ариг”, “Веранда” зоог, KFC гэх мэт газруудад үдийн хоол идсэн бөгөөд Сайншандын галт тэргээр Дорноговь аймгийн Улаанбадрах сум руу энэ сарын 7-ны өдөр зорчжээ. Тиймээс Улсын онцгой комиссын шийдвэрээр хөдөө, орон нутгийн замын хөдөлгөөнийг хаасан бөгөөд тухайн иргэний үйлчилгээ авсан зочид буудал, зоогийн газар зэргийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо. Түүнээс гадна Эрүүл мэндийн болон хууль хяналтын байгууллагаас Францын иргэнтэй хамт зорчсон нэгдүгээр зэргийн хавьтагч болох 120 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт шинжилгээг хийж байгаа аж. Тиймээс тус иргэнтэй хамт зорчсон, доорхи газруудаар үйлчлүүлсэн иргэд яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаж шинжилгээ өгөхийг уриалж байна.
Гуравдугаар сарын 02-ны өдөр
-Улаанбаатар-Буянт-Ухаад буув
-Буянт-Ухаа-Баянгол зочид буудал /Жолооч н.Санжаасүрэн тоссон/
-“Баянгол” зочид буудал /Буудлын ажилчид/
-ICC Tower-III давхар оффист ажиллав /Оффисын ажилчид/
-Номын сангийн урд талын KFC-д хоол захиалж өрөөндөө идсэн
Гуравдугаар сарын 03-ны өдөр
-Өглөөний цай-“Баянгол” ресторан /Буудлын ажилчид/
-Ажилдаа алхаж ирсэн
-УБ оффист ажиллав /Оффисын ажилчид/
-“Веранда” ресторанд өдрийн хоол идсэн
-ICC Tower-III давхар оффист ажиллав /Оффисын ажилчид/
-Өрөөндөө оройн хоол захиалж идэв
Гуравдугаар сарын 04-ний өдөр
-Өглөөний цай-“Баянгол” ресторан /Буудлын ажилчид/
-Ажилдаа алхаж ирсэн
-УБ оффист ажиллав /Оффисын ажилчид/
-NAZCA ресторан-Оффисын гурван ажилтантай хоол идэв
-Оффист ажиллав /Оффисын ажилчид/
-Өрөөндөө амарсан
Гуравдугаар сарын 05-ны өдөр
-Өглөөний цай-“Баянгол” ресторан /Буудлын ажилчид/
-Ажилдаа алхаж ирсэн
-УБ оффист ажиллав /Оффисын ажилчид/
-“Ариг” ресторанд долоон хүний хамт өдрийн хоолонд оров
- Оффист ажиллав /Оффисын ажилчид/
-Өрөөндөө захиалгын хоол идэв
Гуравдугаар сарын 06-ны өдөр
-Өглөөний цай-“Баянгол” ресторан /Буудлын ажилчид/
-Ажилдаа алхаж ирсэн
-УБ оффист ажиллав /Оффисын ажилчид/
-Өдрийн хоол идэлгүй ажиллав
-Оффисоос Зочид буудал руу явав
-Буудлаас Галт тэрэгний буудал руу таксидав /таксины жолооч/
-УБ-Сайншанд 286 дугаар галт тэрэг, аравдугаар вагон /галт тэрэгний ажилчид/
-Хээрийн ангийн жолооч тосов