ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдрөөс нөөцийн мах худалдаална

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-11

Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн талаар танилцууллаа. 

Нөөцийн махны хувьд 13000 орчим тонн махыг бэлтгээд, бүгдийг хөрөөдөж, савлах ажлыг хийж байгаа аж. Нөөцийн махыг гуравдугаар сарын 9-нөөс зарж эхлэх ёстой байсан. Гэтэл мах савлах уут савны асуудлаас болж, өнөөдөр 15 цагаас нийслэлийн хэмжээнд 279 дэлгүүрт 2-3 кг-аар савласан албан ёсны уут савтай махыг борлуулж эхэлнэ. Зарим савлагааны ажилсаатсанаас болж хүндрэл үүсэх магадлалтай учраас ингэж хүлээсэн гэдгийг хэлэх байна. Нэг хороон дэээр 1-3 дэлгүүрт нөөцийн мах борлуулна. Хүнсний захууд нээлттэй байгаа учраас хүнсний хомсдол үүснэ гэсэн ойлголт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Нийслэлийн хэмжээнд 11600 гаруйцэгт 37 байгууллага халдваргүйжилт хийж байгаа. Энэ гэрээт байгууллагуудаар хаагдсан хугацаандаа байнгын угаалга цэвэрлэгээ, ариутгал хийлгэнэ. Ажиллаж байгаа үйлдвэр үйлчилгээний газрууд хоёр, гуравдахь ариутгалыг заавал хийлгэнэ. Ам.метр талбайг 200 төгрөгөөр тооцож, ариутгал цэвэрлэгээ хийж байгаа. Үүнийг заавал хийлгэж байх ёстой. Ахуйн үйлчилгээний салбар дотроос халуун уснаас бусад бүх төрлийн цэгүүд, дугуй засвараас бусад үйлчилгээг гуравдугаар сарын 16 хүртэл үйлчилгээгээ зогсооно.