ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ДЭМБ-ын ажилтнуудын шинжилгээний хариу сөрөг гарлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-11

Гуравдугаар сарын 6-ны өдөр ДЭМБ-ын ажилтнуудтай албан уулзалт хийсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын шинэ коронавирус илрүүлэх шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарчээ.

УИХ-ын даргыг өчигдөр тусгаарлаж, шинжилгээ авсан байна. ДЭМБ-ын төлөөлөл манай улсад ажилласан бөгөөд тэд шинэ коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон Францын иргэнтэй нэг онгоцоор ирсэн. ДЭМБ-ын төлөөллийн шинжилгээний хариу ч мөн сөрөг гарсан аж.