ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дэлхийн 109 оронд 113 мянга гаруй тохиолдол бүртгэгдлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-03-11

Хятад улсад 17 нас баралт шинээр бүртгэгдээд байна. БНСУ-д 131 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Нийт 180 орчим мянган хүнд лабораторийн шинжилгээ хийсэн аж. ДЭМБ-аас цар тахлын эрсдэл бодит аюул болж байгааг анхааруулж байна. Манай улс нэг, хоёрдугаар шатны арга хэмжээг цаг алдалгүй, үр дүнтэй авч хэрэгжүүлж байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

Анхны батлагдсан тохиолдлыг жишээнээс харахад эрт илрүүлэн хавьтлыг нэг бүрчлэн тодорхойлсон бөгөөд лабораторын шинжилгээ хийх болон тусгаарлах арга хэмжээг шуурхай авлаа хэмээн ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа мэдээллээ.