МУГЖ С.Жавхлангийн тоглолтын тасалбар эрэлттэй байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-16

МУГЖ дуучин С.Жавхлан өнөөдөр буюу аравдугаар сарын 15,16-ны өдрүүдэд "Монголоороо байгаасай " хэмээх тоглолтоо Бөхийн өргөөнд хийхээр болсон билээ. Тэгвэл өнөөдөр, маргааш тоглогдох тус тоглолтын тасалбар дууссан хэмээн тэрбээр цахим хуудастаа мэдээлжээ. Тиймээс иргэдийн хүсэлтээр дахин энэ сарын 21-ны лхагва гарагт тоглож магадгүй гэдгээ бичжээ.