Бодибилдингийн тамирчин мөстэй ус уусны улмаас 25 удаа эмнэлэгт ханджээ

O.Admin
2024-02-27

Дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг Техасын 35 настай бодибилдингийн тамирчин эр учир битүүлэг шалтгааны улмаас 10 гаруй удаа эмнэлэгт хэвтэж, 25 удаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ.

Тэрбээр булчин ажиллуулах хүчний дасгал хийснийхээ дараа мөстэй хүйтэн ус уусны дараа зүрх нь өвдөж, өвчнийхөө эх үүсвэр, учир шалтгааныг тайлахын тулд олон удаа эмнэлэгт хандсан гэнэ. Харин эмч нар дараах дүгнэлтэд хүрчээ. Түүний уусан мөстэй хүйтэн ус нь тархийг зүрхтэй холбодог вагус гэх мэдрэлийг цочроосноор, тосгуурын фибрилляци үүссэн гэж дүгнэжээ. 

Өөрөөр хэлбэл, дасгал хийж, зүрх нь ачаалласан үед хүйтэн мөстэй ус уух нь зүрхний цохилтыг нэмэгдүүлж, эмнэлгийн хэлээр “тосгуурын фибрилляци” буюу зүрхний хэм алдалтад хүргэсэн байна.