Ёоко Оно шинэ цомгоо гаргалаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-07-25

АНУ-ын Нью-Йорк хотын иргэн, алдарт Жон Леннон агсны гэргий Ёоко Оно 85 насандаа шинэ цомгоо өлгийдөн авчээ. Түүний цомгийн нэр нь “Warzone” бөгөөд ирэх аравдугаар сарын 19-нөөс эхлэн худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм байна.

Тэрбээр эл цомгоороо дэлхий нийтийг энх тайванд уриалан дуудахыг гол зорилгоо болгожээ. Ёоко Оногийн цомгийг хүү Сийн Леннон нь продюссерлож, 1970 оноос хойш Оногийн бичсэн 13 дууг багтаасан байна.

Дашрамд сонирхуулахад, энэ бол түүний сүүлчийн цомог биш гэдгийг албаныхан онцолжээ. Тус цомгийн дараа өөр шинэ цомог гаргахаар уран бүтээлийнхээ ажилд хэдийнэ орсон гэнэ.