В.Путины тангараг өргөх ёслолд Б.Эрдэнэтуяа монгол дээлээрээ гоёв

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-08

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дөрөв дэх удаагаа үнэмлэхүй ялалт байгуулсан В.Путин өчигдөр тангараг өргөж, албан ёсоор төрийн тэргүүний албанд томилогдсон юм. 
Тус ёслолын ажиллагаанд 5000 орчим хүн оролцсон бөгөөд тэдний дунд  Оросын давхар иргэншилтэй Холливудын нэрт жүжигчин Стивен Сигал, гэргий Батсүхийн Эрдэнэтуяагийн хамт уригдан оролцжээ. 

Тус ёслолд Б.Эрдэнэтуяа алтлаг шаргал өнгийн монгол дээл өмссөн бол Стивен Сигал ч монгол цамцаар гоёж очсон байна.  Б.Эрдэнэтуяагийн хувьд аливаа үйл ажиллагаанд монгол дээлээрээ гоёхыг илүүд үздэг нэгэн. Харин энэ удаа тод шаргал өнгийн дээлийг сонгосон нь тангараг өргөх ёслолыг чимж байлаа.