О.Анужин хүрэл медаль хүртжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-08-15

Улсын драмын балетын эрдмийн театрын гоцлооч, балетчин О.Анужин энэ сарын 11-ны өдөр зохион байгуулагдсан Шанхайн олон улсын балетын VI уралдаанаас  хүрэл медаль хүртжээ.

“Шанхайн ритмээр бүжиглэе” уриатайгаар явагдан тус тэмцээнд 16 орны 73 балетчин өрсөлдсөнөөс О.Анужин гуравдугаар байранд орж амжилтаа ахиулсан байна. 

Тэрбээр тэмцээний тухайд “Шанхайн олон улсын балетын тэмцээнд хоёр жилийн өмнөх амжилтаа ахиулж хүрэл медаль хүртсэндээ маш их баяртай байна. Миний хувьд энэ жил ололт амжилтаар дүүрэн жил өрнөж байна. Тусалж дэмжсэн бүх хүмүүстээ дахин дахин баярлаж талархсанаа илэрхийлье” хэмээн бичжээ.