Дуучин Д.Пэрэнлэйлхагва уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-09-10

Дуучин Доржсүрэнгийн Пэрэнлэйлхагва өөрийн анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийх гээд бэлтгэл ажил ихтэй тун завгүй явна. Тодруулбал, энэ сарын 21-нд “UB палас”-ын концертын их танхимд “Хайрын намар” тоглолтоо хийх гэж байна. Түүнийг сонсогч фэнүүд нь “Ухаангүй дурлалд нүгэл байхгүй”, “Хоёрдож ирсэн хайр”, “Охин үр”, “Бидний дурлал”, “Хулан хонгор” зэрэг олон дуугаар нь сайн мэддэг билээ.

Тэрбээр Завхан аймгийн Алдархаан сумын уугуул бөгөөд саяхан “Дөрвөн улирлын өнгө” хэмээх нутгийнхаа нэгэн сайхан дууг шинэчлэн дуулсан нь сонсогч олны талархлыг хүлээгээд байгаа юм. Нутгийн гавьяат С.Батсүхтэй уран бүтээл болон нутаг усаараа ойрхон холбоотой байдаг бөгөөд гавьяат уран бүтээлийнх нь шүүмжлэгч, үнэтэй зөвлөгч болдог гэнэ шүү.