“Ярьдаг мод” Гэгээн Музагийн шилдгийг хамлаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-14

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулах "Гэгээн Муза" 14 дэх удаагийн олон улсын театрын шилдгүүд өчигдөр тодорлоо.  Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг энэхүү наадам УДЭТ-ын гадаах талбайд улаан хивсний ёслолоор эхэлсэн юм.

“Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадмыг “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл” гэсэн номинациар зохион байгуулсан юм.

Энэ удаагийн “Гэгээн Муза” наадамд Монгол, ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украин улсын 300 орчим уран бүтээлчид өрсөлджээ. Шилдгийн шилдэг буюу Гранпри шагналтнаар Дорнод аймгийн уран бүтээлчдийн "Ярьдаг мод" хүүхдийн жүжиг тодорлоо. Тус бүтээл

шилдэг зохиолч,

шилдэг найруулагч,

шилдэг эмэгтэй гол дүр,

шилдэг хөгжмийн зохиолч,

шилдэг тайзны зураач,

шилдэг эрэгтэй туслах дүр зэрэг зургаан номинацид тэргүүлсэн билээ.

Ингээд наадмын шилдгүүдийг танилцуулъя.

 

Хөгжимт жүжгийн Шилдэг найруулагч

Н.Наранбаатар                         “Өндөр гэгээн”
Хөгжимт жүжгийн Шилдэг хөгжмийн зохиолч

В.Боролдой                             “Манлайбаатар”
Хөгжимт жүжгийн Шилдэг эмэгтэй гол дүр

Ш.Ургаа                                   “Алтан хундага”

Хөгжимд жүжгийн Шилдэг эрэгтэй гол дүр

Ч.Лхагвадорж                          “Өндөр гэгээн” жүжгийн Өндөр гэгээний дүрээр
Шилдэг эрэгтэй туслах дүр

Б.Сандуйжав                            “Өндөр гэгээн” жүжгийн Тойн ламын дүрээр
Шилдэг эмэгтэй туслах дүр

В.Алтангоо                              “Алтан хундага”

Хөгжимт жүжгийн Шилдэг тайзны зураач

С.Ариунболд, В.Сэргэлэн        “Алтан хундага”

Хүүхдийн жүжгийн Шилдэг зохиолч

Б.Мөнх-Амьдрал                      “Ярьдаг мод” жүжгээр
Хүүхдийн жүжгийн Шилдэг эрэгтэй гол дүр

Б.Золжаргал                            “Царцаа Намжил” жүжгийн Намжилын дүрээр
Шилдэг эмэгтэй гол дүр

Т.Халиунсор                            “Ярьдаг мод” жүжгийн Золбоогийн дүрээр
Хүүхдийн жүжгийн Шилдэг хөгжмийн зохиолч

Ө.Ариунбаатар                         “Ярьдаг мод”
Хүүхдийн жүжгийн Шилдэг тайзны зураач

Г.Доржгочоо                            “Ярьдаг мод”

Хүүхдийн жүжгийн Шилдэг эмэгтэй туслах дүр

Б.Золзаяа                                “Царцаа Намжил” жүжгийн Эмгэний дүрээр
Хүүхдийн жүжгийн Шилдэг эрэгтэй туслах дүр

Э.Батболд                               “Ярьдаг мод” жүжгийн Өвгөн модны дүрээр
Шилдэг найруулагч

Б.Баатар                                  “Монгол ардын суут” 
Шилдэг эмэгтэй гол дүр

Д.Оюунзул                               “Годо-г хүлээсэн нь”

Драмын жүжгийн төрөлд Шилдэг хөгжмийн зохиолч

Т.Сэр-Од                                  “Монгол ардын суут” жүжиг

Шилдэг эрэгтэй туслах дүр

Б.Шинэбаяр                             “Адууны түүх”  жүжгийн Жанжаагийн дүрээр
Шилдэг тайзны зураач

О.Баярмагнай                          “Адууны түүх”  
Шилдэг эмэгтэй туслах дүр

Ж.Оюундарь                            “Би эндээс явахгүй” жүжгийн Должингийн дүрээр
Шилдэг эрэгтэй жүжигчин

Г.Мишээл                                 “Итгэлийг эвдэгч”

Шилдэг эмэгтэй жүжигчин

Ч.Уранбилэг                             “Нохойн хурим”
Шилдэг зохиолч

Я.Баяраа                                  “Цагаан толбо”