Д.Одсүрэн Германд “Шелкунчик” балетад бүжиглэлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-09

2007 оноос эхлэн Европын оронд бүжиглэж эхэлсэн, 2013 оны Европын орнуудын театрын Оскарын шагналт балетчин Д.Одсүрэн нь ХБНГУ-ын “Stadtheater Koblenz” театртай өнгөрсөн сараас хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Тэгвэл тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд  Steffen Fuchs-ийн дэглэсэн “Шелкунчик” буюу Цөмөөхэй балетад тоглосон байна. Энэ нь тус компанитай хамтран ажилласан эхний гоцлол бүжиг бөгөөд удахгүй тэрбээр эх орондоо ирэх сурагтай байна.