“The Mongolian Connection” кино нээлтээ хийлээ

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-20

Холливудад данстай найман орны уран бүтээлч хамтран тоглосон “The Mongolian Connection” кино өчигдөр IMAX-т нээлтээ хийлээ. Монгол, Казахстан, АНУ-ын жүжигчид гол дүрийг нь бүтээсэн "The Mongolian Connection" уран сайхны киноны онцлох чухал дүрд Казахстаны нэрт жүжигчин, найруулагч Санжар Мади тогложээ. Мөн Kaiwi Lyman, Sanjar Madiev, Б.Цэцэг, дүрүүдэд Zhandos Aibassov, Т.Бархүү, Б.Янжиндулам нар тоглож, найруулагчаар Drew Thomas, ерөнхий зураглаач Josua Fischer, зураглаач George Ballenger, тулааны найруулагчаар Loyd Bateman зэрэг уран бүтээлчид ажилласан байна.  Тус киноны дүрд Хулан гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Цэцэг “Энэхүү кино маань уран бүтээлчдийн чадварыг шалгасан бүтээл болсон. Mongolian Connection кинонд тоглосон нь нэр төрийн хэрэг байлаа. Кинонд ганцхан эмэгтэй тоглодог. Энэ нь  Хулан гэх эмэгтэй дүр юм” гэв.

Энэ үеэр уран бүтээлч Ш.Энхжаргал, жүжигчин С.Батзориг, н.Энхболд нарын соёл урлагыг хөгжүүлэх хувь нэмрийг нь үнэлж БСШУСЯ-ны “Жуух бичиг”-ээр шагнасан юм. Мөн “Номадиа пикчерс”-ийн продюсер Н.Наранбат, Талент медиа ХХК-ийн захирал Н.Буянхишиг, киноны гол дүрийн жүжигчин Б.Цэцэг нарыг “Соёлын тэргүүний ажилтан цол” тэмдгээр шагнав.