Жерард Батлерын тансаг харш түймэрт өртөв

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-12

АНУ-ын Калифорни мужид ой хээрийн түймэр гарсны улмаас олны танил хэд хэдэн эрхмийн үнэтэй тансаг харш шатсан юм. Тэгвэл тэдний тоог  “The Hunter killer”” киноны од Жерард Батлер нэмжээ.  

Тэрбээр өчигдөр өөрийн инстаграмм, твиттер хуудастаа энэ талаар бичиж, шатсан машин болон байшингийнхаа өмнө авхуулсан зургаа нийтэлсэн байна.

Мөн “Түймрийн дараа Малибу дахь гэртээ ирлээ”, “Малибу дахь миний гэрт тавтай морил. Тал нь шатчихаж”  гэх тайлбарыг зүүжээ.  Жүжигчин эр эл байшингаа 2016 онд 6.45 сая ам.доллараар худалдан авч байсан аж.

Түүнээс өмнө Камиль Грэммерийн  3.2 сая,  Робин Тикийн 2.4 сая ам.долларын үнэтэй  байшин нь түймэрт өртсөн талаар мэдээлж байв. Мөн реалити шоуны од Кайтлен Женнерийн байшин ч шатжээ. Калифорнид дэгдсэн түймрийн улмаас сая сая хүн орон гэрээ орхиж, 23 хүн амиа алдаад байна.