Рене Магриттын зураг 26 сая ам.доллараар зарагдлаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-14

Бельгийн Сюрреализмын гол төлөөлөгч Рене Магриттын зураг Нью-Йоркт болсон дуудлага худалдаанд оролцож, 26 сая ам.долларын үнэ хүрчээ. Дуудлага худалдааг Сотибис компани зохион байгуулсан бөгөөд уг бүтээл Рене Магриттын бүтээлүүдээс хамгийн үнэд хүрсэн нь энэ аж.

Учир нь өмнө нь түүний ямар ч бүтээл 26 сая ам.долларын үнэ хүрч байгаагүй юм. Энэ удаагийн үйл ажиллагаанд уран зураг сонирхогч, цуглуулагч долоон хүн оролцжээ. 2017 оны хоёрдугаар сард Лондонд болсон дуудлага худалдаанд түүний “Heartstrings” гэх бүтээл 17 сая ам.доллар хүрч байв