Ричард Гир олон ангит кинонд тоглоно

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-25

Холливудын алдарт жүжигчин Ричард Гир 30 гаруй жилийн дараа телевизийн олон ангит кинонд дүр бүтээхээр болжээ.

Тодруулбал, тэрбээр Английн “BBC” телевизийн найман бүлэгтэй “Mother Father Son” гэх цуврал кинонд Америк бизнесмэн Максын дүрд тоглох аж. Харин түүний эхнэр Катрин гэх бүсгүйн дүрд жүжигчин Хелен Маккори тоглох бол 30 настай хүүгийнх нь дүрийг Билли Хоул бүтээх юм байна.

Шинэхэн уран бүтээлийнхээ талаар Ричард Гир “Телевизийн уран бүтээлд ажиллаагүй бараг 30 жил болсон байна. Олон авьяаслаг залуутай энэ төсөлд хамтран ажиллах гэж буйгаа баяртай байгаа” гэж ярьжээ. “Mother Father Son” киноны зураг авалт энэ зун эхлэх гэнэ.