Яруу найрагч Х.Нямхишиг “Хөх цэгцгий жиргэнэ” түүврээрээ “Алтан өд” хүртлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-07

Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойн хүрээнд энэ сарын эхэнд бүхий л том наадмууд болж байна. Говьсүмбэр аймагт “Уран үгсийн чуулган”, “Болор цом” наадам болсон. Тэгвэл   Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан өд-2018”  наадам өчигдөр орой болж, шилдгүүдээ тодрууллаа.

"Алтан өд" наадам энэ жил яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон зөгнөлт зохиол гэсэн найман төрлөөр шилдгүүдийг шалгаруулж байгаа юм.

Шилдгээр шалгарсан бүтээлд “Алтан Өд” цом олгодог билээ.   Тэгвэл яруу найрагч Х.Нямхишиг 2018 онд гаргасан “Хөх цэгцгий жиргэнэ” түүврээрээ яруу найргийн төрөлд “Алтан Өд” цомын эзэн болсон байна.


2018 оны "Алтан-Өд" цомын эзэд: 

Хүүхдийн зохиол- Д.Давааням

Орчуулгын төрөлд- Г.Ариунболд

Шүүмжийн төрөлд- Театрын шүүмжлэгч н.Батсайхан

Шог, хошин баримтат төрөлд- Б.Хүрэлбаатар

Хүүрнэл зохиол (богино хэлбэрийн)- Т.Баянсан "Харанхуй хутга"

Хүүрнэл зохиол (том хэмжээний төрөлд)- Н.Сүхдорж "Өндөр хөхийн унага"

Яруу найргийн төрөлд. Х.Нямхишиг- "Хөх цэцгийн жиргээ"

Жүжиг киноны төрөлд- Ж.Батцэцэг

Харин  МЗЭ-ийн шагналаар Д.Жаргалсайхан , Ц.Галбадрах , Н.Бадамжав , С.Баттулга , Д.Батмэнд , Б.Ганбаатар , Да.Жаргалсайхан , Ц.Оюундэлгэр , Г.Төрмөнх , Б.Урангоо, Л.Содномдорж , Ч.Эрдэнэбаатар нар энгэрээ мялаалаа.