“Авенжерс” шинэ рекорд тогтоолоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-04-30

АНУ-ын Марвел студийн шинэ бүтээл “Avengers: Infinity War” кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 630 сая ам.долларын ашиг орлого олж, рекорд тогтоожээ.

Гэхдээ энэ дүнд Хятадын кино зах зээлийн дүн ороогүй байгаа аж. “Avengers: Infinity War” кинонд дэлхийг аврахаар 20 гаруй супер баатар нэгдэж буй тухай өгүүлдэг байна. Өмнө нь Вин Дизель, Дуэн Жонсон, Мишель Родригиз нарын тоглосон  “Галзуу хурд” кино  нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 530 сая ам.долларын ашиг олж, рекорд тогтоож байсан юм. Тэгвэл тус киноны амжилтыг “Avengers: Infinity War” эвдэж чаджээ.