Нийслэлийн шилдэг бүжигчид аваргаа тодруулна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-07

 “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга” шалгаруулах тэмцээн өнөөдөр  “Алдар” спорт хорооны бүжгийн танхимд эхэллээ.  Тус тэмцээнийг 2002 оноос эхлэн нээлттэй  болгон зохион байгуулж ирсэн бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүжгийн спортын клубийн тамирчид ур чадвараа сорьсоор ирсэн.

Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн нь 2013 оноос эхлэн хосын төрлөөс гадна формейшн буюу хамтлагийн төрлөөр зохион байгуулагдаж эхэлснээс хойш тэмцээний нийт оролцогчдын тоо өссөөр байгаа аж.  Энэ жилийн тэмцээнд нийслэлийн 9 дүүргийн шилдэг бүжигчид, нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн клубуудын бүжигчид оролцож хотын аваргын төлөө өрсөлдөж байна. 

Мөн ОХУ-ын спортын бүжгийн Дэд аварга “Илья Белобородов”, “Виктория Кочкина” нар энэхүү тэмцээнд урилгаар оролцож,  өөрсдийн гайхалтай үзүүлбэрээ толилуулах юм.