Jonas Brothers хамтлаг эргэн ирлээ

Т.САНДАГ-ОЧИР
2019-06-10

Сүүлийн үед америкд маш амжилттай яваа хамтлаг бол Jonas Brothers билээ. Тус хамтлагийн шинэхэн бүрэн хэмжээний Happiness Begins нэртэй цомог хэдхэн хоногийн өмнө гарсан байна. Цомгийн тухайд гэвэл Happiness Begins нэртэйгээр "Republic Records" студийн 5-дах цомог болон гарч байгаа юм.

Тус цомог нь нийт 14 дуутай ба бүх дуу нь поп урсгалын дуунууд гэдгээрээ өмнөх цомгуудаасаа онцлогтой болж байгаа юм. Уг цомгийн 4 дууны аяыг хамтлагын сол гитарчин Kevin Jonas зохиосон байна. Хамтлагийн тухайд сонирхуулахад 2005 онд анх Америкд байгуулагдсан ба Kevin JonasJoe JonasNick Jonas гэх ах дүү 3-ийн бүрэлдэхүүнтэй, поп рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг хамтлаг юм.