Алдарт "The Hu" хамтлагийнхан удахгүй эх орондоо ирнэ 

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-03

Алдарт "The Hu" хамтлагийнхан  энэ сарын 15-нд Монголдоо ирэх юм байна. Тэд аялан тоглолтоо энэ сарын 7-нд дуусгах аж. Тус хамтлагийнхан Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу   Монгол бахархлын өдөр Монгол төрийн дээд шагнал  Чингис хаан одонг хүртсэн билээ. Тус одонг улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх үүднээс онцгой гавьяа байгуулсан эрхмүүдэд олгодог шагнал юм.