Дуурь бүжгийн эрдмийн театраас мэдэгдэл гаргалаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-17

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр хоёрдугаар сарын бүх тоглолтоо цуцалсан талаараа өчигдөр мэдэгдлээ.

МЭДЭГДЭЛД:

УДБЭТ-ын хамт олон 70 жилийн турш Дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлээр үзэгчиддээ үйлчилсээр ирсэн билээ. УДБЭТеатр нь 2020 онд нилээдгүй ажлыг төлөвлөсөн боловч театрын дотоод шалтгааны улмаас 2020 оны хоёрдугаар сарын бүх тоглолтыг цуцалж байгаадаа гүнээ хүлцэл өчиж байна. Хэрэв та манай театрын хоёрдугаар сарын хөтөлбөрөөс сонгож билет худалдаж авсан бол бусад саруудын тоглолтын билетээр солих, эсвэл буцаах боломжтой. Манай театрын үйл ажиллагаа гуравдугаар сараас хэвийн явагдах болно. Сонгодог урлагийг байнга дэмжин ажилладаг байгууллага хамт олон, үнэнч үзэгчиддээ баярлалаа.