Адель шинэ цомгоо гаргана

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-27

Английн алдартай дуучин Адель шинэ цомгоо гаргахаар, уран бүтээлийнхээ ажилд оржээ. Тэрбээр 2011 онд “21” цомгоо гаргаж, тэр нь дэлхий даяар хит болж, 54 дэх удаагийн Грэммийн наадмын гол гурван номинаци, нийтдээ зургаан шагнал хүртэж байсан юм.

Харин дараа нь “25” цомгоо гаргаж, мөн л 59 дэх удаагийн Грэммийн наадмын гол гурван төрөл, нийтдээ таван шагнал хүртэж байв.

Тэгвэл дуучин бүсгүй дараагийн цомгоо 2019 оны зул сарын баяраар худалдаанд гаргахаар бэлтгэл ажилдаа орсон байна.