Германы “Genghis Khan” хамтлаг удахгүй Монголд ирнэ 

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-16

Германы алдарт “Genghis Khan” хамтлаг ОХУ-д болсон Хөлбөмбөгийн ДАШТ-ийг алдарт Чингис хаан дуугаараа нээсэн бөгөөд хаалтын гала концертын дараа шууд Монгол Улсад ирэхээр болжээ. Тус хамтлагийн 40 жилийнхээ ой 2019 онд болох бөгөөд Мянганы суут хүн - Их Эзэн Чингис хааны бүтээн байгуулалтын ажлыг дэлхий дахинд сурталчлах, хөрөнгө оруулалтын орчныг судлах юм. Мөн алдарт Чингис хаан дууг Монгол ахуйд зориулж хийх аж.