Амиа алдсан 12 настай охины дурсгалд зориулсан кино олон улсын шагнал хүртжээ

O.Admin
2023-11-15

72 цагийн кино наадамд Монголын баг “The Minding Creative Minds” шагнал хүртлээ. FNI /Film Network Ireland/ Ирландын кино нийгэмлэгээс 2023 оны аравдугаар 20-22-ны өдрүүдэд зохион байгуулсан “FNI FAST FEST” 72 цагийн кино наадамд Ирландад ажиллаж амьдарч буй залуус Монгол улсаа төлөөлөн оролцож “The Minding Creative Minds” шагналыг “The Angel” бүтээлээрээ хүртлээ.

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр FNI Awards болж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 100 орчим залуус оролцож, нийт 18 богино хэмжээний кино бүтээлээр өрсөлдсөн юм. Энэхүү уран бүтээлдээ залуус бид эх оронд минь болж бүтэхгүй байгаа нийгмийн асуудлыг шигтгэхээс гадна цаг бусаар адгийн хүн араатны гарт амиа алдсан 12 настай бяцхан охины дурсгалд зориулж "The Angel" гэж нэрлэжээ.

“The Angel” киноны найруулагчаар Б.Балжинням, туслах найруулагч, жүжигчин Б.Чойжамц, продакшн менежер З.Өлзийдарь, зураглаач Ж.Төгөлдөр, зураач Д.Энхжаргал, дууны найруулагч, эвлүүлэгч Б.Бат-Очир, жүжигчин Г.Содбаяр, О.Ундармаа, Д.Сайханжаргал нар ажиллажээ.