“Parasite” киноны жүжигчин И Сүн Кюны цогцсыг олжээ

O.Admin
2023-12-27

Оскарын шагналт “Parasite” киноны гол дүрийн жүжигчин И Сүн Кюн өнөөдөр өглөө нас барсан байдалтай олджээ. 

Тодруулбал, Сөүл хотын төвийн нэгэн зогсоолд тэрээр автомашин дотроо угаартаж нас барсан байдалтай олдсон байна. Түүний автомашины зорчигчийн суудлаас шахмал нүүрсэн түлш олджээ. Үүнээс өмнө цагдаа нар жүжигчнийг зурвас бичиж үлдээгээд сураггүй алга болсон гэх мэдээлэл аваад байсан аж. 

И Сүн Кюн гэртээ болон Ганнам дүүргийн нэг бааранд хууль бус хар тамхины төрлийн бодис олон удаа хэрэглэсэн хэрэгт энэ оны эхнээс хойш шалгагдаж, гурван удаа байцаалт өгөөд байсан юм. Хамгийн сүүлд өнгөрсөн Бямба гарагт байцаалт өгсөн байх бөгөөд 19 цаг үргэлжилсэн байна.