Жүжигчин Т.Хулан “Алтан гадас” одон хүртлээ

O.Admin
2023-12-29

2023 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан УДЭТ-ын жүжигчин Т.Хуланг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-гоор шагнажээ.